Хил дамнасан голуудын ашиглалтыг зохицуулдаг Хельсинкийн хэлэлцээрт нэгдье

Эгийн голыг түшиглэн УЦС байгуулах тухай анх 1992 оноос хойш ярьсан байдаг. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах стратегийн энэ бүтээн байгуулалт яагаад бодит ажил биш дуусдаггүй яриа байсаар байгаагийн шалтгаан нь ОХУ-ын хатуу байр суурь. Хойд хөрш оросууд Эгийн гол дээр УЦС барих юм бол Байгал далайн эко системд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэсэн ганц шалтгаанаар энэ ажлыг олон жил гацааж ирсэн түүхтэй. Манайхан ч дотооддоо бас асуудалтай. Засаг солигдох тоолонгоор Эгийн голын УЦС барих төслийн талаарх бодлого гуйвж, хөрөнгө оруулагчдаа үргээсээр ирсэн нь үнэн.

ОХУ-ын Засгийн газрын орлогч хатагтай хэдхэн хоногийн өмнө Монголд айлчлахдаа мөн л Байгал далайд аюул учруулж болзошгүй гэх жижүүрийн үгээ давтсаар буцсан. тэр буцсан, бид дотооддоо аанай л орос хүүхэнд загнуулаад арчаагүй гэх байна зэргээр тулга тойрсон хэрүүлээ хийсээр үлдэв. Асуудалд хэн нэгнийг буруутгах өнцгөөр биш, гарц гаргалгаа ярих талдаа манайхан, тэр дундаа улс төрийн хүрээнийхэн үнэхээр авах юмгүй болтлоо уруудан доройтож, чадвар чансаагүй болжээ. Эгийн голын УЦС-ын төслийг урагшлуулах талаар эрдэмтдийнхээ, туршлагатай дипломатуудынхаа үгийг сонсох цаг болсон байна.

Монгол Улс, ОХУ-ын хооронд Хилийн усны хэлэлцээр байдаг боловч харилцан мэдээлэл солилцоно гэсэн ерөнхий зохицуулалттай явж иржээ. Энэхүү хэлэлцээрийг шинэчлэх саналаа ОХУ-ын талаас манайд тавьдаг ч манай ухаантай дарга нар хөдөлж өгөлгүй олон жил болсон байна. Ерөөс хил дамнасан гол, мөрөн, нуурыг хамтран ашиглахад эхлээд тухайн хөрш оронтой хамтран ажиллах, эсвэл хэд хэдэн улс орнууд нийлээд хамтаар шийдэх, гуравдугаарт 1992 оны Хельсинкийн хэлэлцээрээр шийддэг жишиг байдаг ажээ. Хамгийн эхний алхам бол ОХУ-тай хилийн усны хэлэлцээрээ шинэчлэх гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байгаа юм.

Хэд хэдэн улс нийлж хил дагуух усны ашиглалтыг ярих гэдэг механизм Эгийн гол болон бусад төсөл дээр үйлчлэхгүй. Тэгэхээр Хельсинкийн хэлэлцээрт нэгдэн орох ажлыг шуурхайлбал монголчууд хожно. Энэхүү хэлэлцээрт ОХУ нэгдэн орсон бөгөөд өмнөд хөрш БНХАУ ч нэгдэхээр яриа хэлэлцээгээ эхлүүлжээ. Монгол Улс энэхүү хэлэлцээрт нэгдэн орвол Эгийн гол дээр УЦС барих асуудал хойд хөрш манай хоёрын биш олон улсын хэлэлцээрээр шийдэгдэх боломж нээгдэнэ гэсэн үг. Товчхондоо бол энэхүү хэлэлцээрээр ОХУ, БНХАУ хоёрын ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх дипломат бодлого явуулах боломжоо ашиглах цаг болжээ.

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...