Шатахууны үнийг нэмэх бол нэг удаадаа 100 төгрөгөөс хэтрүүлэхгүй

Шатахууны үнэ чөлөөлөх шийдвэрийг Үнийн зөвлөлөөс гаргажээ. Энэ талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал “Бидний хувьд шатахууны үнээ Сингапурын зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд уялдуулж, тогтоодог. Иймд гадаад зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсвөл шатахууны үнэ огцом нэмэгдэх эрсдэл үүсдэг. Тэгвэл үүнээс хойш үнийг төр, аж ахуй нэгж буй зах зээлийн хуулиар автоматаар тогтоодог систем рүү шилжиж байгаа юм. АИ-92 шатахууны жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх бодлогыг баримтлан ажиллана гэсэн зөвлөмж гарсан.

Мөн Засгийн газрын 2021 оны 311 дүгээр тогтоолд заасны дагуу газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 оны компанийн нөөцийг бүтээгдэхүүн нэр төрөл, тоо хэмжээгээр бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бага хүүтэй эх үүсвэрээс санхүүжүүлэх асууддыг Монголбанктай хамтран шийдвэрлэх, холбогдох журмаа шинэчлэх, зах зээлийн бодит байдал, үнийн мэдээллийг олон нийтэд сурталчлах зөвлөмжийг гаргасан. Хамгийн гол нь АИ-92 шатахууны үнэ зах зээлийн горимд шилжих ёстой. Дэлхийн олон оронд сайн жишиг болсон зургаан сарын дундаж өртгөөр үнийг тооцоолж, автомат үнийн аргачлал руу шилжихээр боллоо.

Өөрөөр хэлбэл, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч, гадаадаас шатахуун импортолж буй үнийг өнөөдрийнх бус сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцоолно гэсэн үг. Ингэснээр нэг удаагийн үнийн огцом хэлбэлзэлийг аажмаар үнэ бодож гаргах аргачлал юм. Энэ үнийг бодоход төр оролцохгүйгээр зах зээлийн үнээ тооцоолж явна. Жишээлбэл, нэг удаагийн өөрчлөлт нийт үнийнхээ таван хувиас хэтрэхгүй байх юм. Ингэснээр шатахууны үнэ аажмаар зах зээлийн горим руугаа орж байна гэж ойлгох хэрэгтэй. Одоо 2050 төгрөгөөр худалдаалагдаж байгаа шатахууны өртөг нь 2400 төгрөг байна. Тэгэхээр шатахууны үнэ аажмаар 2400 төгрөгт хүрнэ. Нэг удаагийн үнийн өөрчлөлт 100 төгрөгөөр хэтрэхгүй байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...