Хурдны зам дээр доллар цацагдсанаас замбараагүй байдал үүсэв

Баасан гарагт АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсгийн хурдны зам дээр их хэмжээний бэлэн мөнгө цацагджээ. Сан Диего хотоос Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпорацын оффис руу бэлэн мөнгө хүргэхээр тээвэрлэж байсан хуягт автомашины арын хаалга санамсаргүй дэлгэгдсэнээс ийм хэрэг гарсан байна.

Энэ үеэр хэд хэдэн боодол задарч, зам дээр нэг болон 20-тын дэвсгэртүүд цацагджээ. Тухайн үед зам дээр зорчиж байсан автомашинууд зогсож, хүмүүс бэлэн мөнгийг цуглуулан гүйлдэж буйг харуулсан дүрс бичлэгүүд сошиал сүлжээнд тарсан байна. Энэ үеэр хоёр хүнийг баривчилснаа Калифорнийн Авто замын Эргүүлийн алба мэдээлжээ.

Мөн цацагдсан дэвсгэртүүдээс авсан хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэнд тооцох тухай анхааруулж, буцааж өгөхийг Холбооны мөрдөх товчоо уриалсан байна. Хэр хэмжээний мөнгө цацагдсаныг эрх баригчид нууцалж байгаа юм. Баасан гарагийн үдээс хойш арав гаруй хүн цуглуулсан мөнгөө сайн дураар буцааж өгснийг орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...