Японы экс гүнж Мако Нью-Йорк хотод суурьшихаар иржээ

Язгуур хэргэмээсээ татгалзсан Японы гүнж Мако нөхөр Кэй Комурогийн хамт АНУ-ын Нью-Йорк хотод иржээ. Тэд өнгөрсөн сард даруухан хуримласныхаа дараа Японы эзэн хааны ордноос явсан юм. Хос хоёр Нью-Йорк хотын Жон Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх буудалд газардаж буйг өчигдөр Японы телевизүүд үзүүлжээ.

Комуро амьдрах байраа бэлдсэн тухай Японы хэвлэлүүд мэдээлсэн ч Нью-Йоркийн аль дүүрэгт, ямар байранд амьдрах талаар мэдээлэл тодорхойгүй байна.

Сүүлийн жилүүдэд уламжлалт язгуур хэргэмээсээ татгалзаж, өөрийн хүч чадлаар амьдрахаар АНУ-ыг зорьсон хоёр дахь хос Мако, Комуро нар болж байгаа юм. Өмнө нь Их Британийн хунтайж Харри гэргий Меган Маркл нар мөн хатан хааны гэр бүлээс салж, АНУ-ыг зорьсон удаатай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...