Ө.Батцэцэг Азийн элит шүүгч болов

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрсэн Ө.Батцэцэг Азийн Хөлбөмбөгийн Холбооны Элит шүүгч болсон байна. МХБХ-ны шүүгчээр 2016 оноос ажилласан Завхан нутгийн уугуул Ө.Батцэцэг тивийн шүүгчдийн шалгалтад тэнцэж, Монгол Улсаас АХБХ-нд данстай тав дахь, Азийн элит зэрэглэлтэй анхны эмэгтэй шүүгч болжээ.

Тус холбооны шүүгчийн хэлтсээс шүүгчдэд бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж, үндэсний дээд лигт ажиллуулдаг. Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулж, өндөр шалгуурыг давснаар Азийн эмэгтэй элит шүүгчдийн эгнээнд Монголоос Ө.Батцэцэг ийнхүү багтав. МХБХ-ноос АХБХ-ны Элит туслах шүүгч болсон Ө.Батцэцэгт удахгүй олон улсын тэмцээнд ажиллах урилга авчээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...