Боршоо-Хандгaйт боомт энэ сарын 4-7-нд ажиллахгүй болохыг ОХУ-ын тал мэдээллээ

Дэлхийн хэмжээнд эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувьд өндөр хэвээр байна. Тухайлбал, шинээр баригдаж буй нүүрсний цахилгаан станцын тоо, хаагдаж байгаа цахилгаан станцын тоог давсаар байна.

Нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаагаас эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн ялгаруулалт 2022 онд дээд цэгт хүрэх төлөвтэй байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлсэн юм. Энэ нь цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ өссөнтэй холбоотой аж.

Монгол Улсын нүүрсний нийлүүлэлт саарснаар БНХАУ-ын нүүрсний импорт IX сард буурлаа

БНХАУ есдүгээр сард 4.35 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар буурсан дүн боллоо. Харин Монгол Улсаас импортолсон нүүрсний хэмжээ 39 хувиар буурч, 659 мянга 94 тонн болсон байна.

Монгол Улсад Коронавируст халдварын тархалт эрчимжсэнээр БНХАУ-ын тал хилийн хяналтаа чангатгаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор нүүрс тээврийн 3500 жолооч БНХАУ-ын боомтод саатаж, урт дараалал үүсгээд байна.

ОХУ-д Үндэсний эв нэгдлийн баяр тохиохтой холбогдуулан Боршоо-Хандгaйт боомт 11 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд ажиллахгүй болохыг ОХУ-ын тал мэдээллээ.

Bloomberg Intelligence: БНХАУ нүүрсний гарцаа нэмж чадвал эрчим хүчний хомсдолыг шийдэх боломжтой

БНХАУ-д өнгөрсөн онд нүүрсний нийлүүлэлтээрээ тэргүүлсэн Шаньси мужид коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнээр нүүрсний нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол үүсээд байна. Улмаар тус улс Австралийн нүүрсний импортод тавьсан хязгаарлалтаа ойрын хугацаанд зөөллөхөөр судалж байж магадгүй гэж “SXCoal” мэдээллээ.

БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо болон тус улсын Гаалийн ерөнхий газар Австралийн нүүрсний импортод тавьсан хоригоо цуцлах эсэх асуудлаар энэ сарын 8-ны өдөр уулзалт хийсэн гэх мэдээлэл гарсан байна. Мөн БНХАУ-ын өмнөд хэсэгт Гуанжоу боомтод Австралийн нүүрс ачсан усан онгоц ачаагаа буулгаж эхэлсэн “SXCoal” мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...