Бээжингийн өвлийн олимпын медалийг танилцуулжээ

Бээжингийн өвлийн Олимпын наадам эхлэхэд 100 хоног үлдээд байгаатай холбогдуулан тус наадмын медалийн загварыг олон нийтэд танилцуулжээ.

“Tongxin” буюу нэгдмэл байдлыг илэрхийлсэн утгатай нэр бүхий медалиудад Хятадын гүн ухааны тэнгэр, газар, хүн төрөлхтний холбоо хамаарлыг илэрхийлсэн таван цагиргийг сийлжээ. Эдгээр цагираг нь медалийн төв хэсэгт дүрсэлсэн Олимпын цагираг хийгээд спортоор дамжуулан дэлхий дахиныг нэгтгэх Олимпын үзэл санааг мөн илэрхийлэх ажээ.

Олимпын галт бамбарыг Грекийн эртний Олимпын тууринд асаан Хятад улсад авчирснаас нэг долоо хүрэхгүй хугацааны дараа медалийн загварыг ийнхүү танилцуулж буй нь “Бээжин-2022” Олимпын бэлтгэл ажил эцсийн шатандаа орсныг илтгэн харуулж байна.

2008 оны зуны Олимпын наадмыг амжилттай зохион байгуулсан Бээжин хот нь зун, өвлийн Олимпын наадмын аль алиныг нь зохион байгуулсан дэлхийн анхны хот болох юм. “Бээжин-2022” наадам ирэх оны хоёрдугаар сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд болно. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Prada” 1.4 тэрбум доллараар “Versace”-г худалдан авлаа

"Prada" пүрэв гарагт Versace-г худалдан авлаа. Тодруулбал, "Prada"-ийн эзэд...

Дорнод, Архангайд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Архангай аймгийн Цэнхэр суманд энэ сарын 9-нд гарсан ойн...

Токиод хулгайн хэргээр баригдсан монгол эмэгтэй өөрийгөө буруугүй гэж мэдүүлжээ

Токио хотын цагдаа нар 36 настай монгол эмэгтэйг Тайто...

Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Францын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр 2025 оны...