Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарлаа

Venora l’Arena сан болон Арабын нэгдсэн Эмират улсад төвтэй Finservice FZ компани хамтран зохион байгуулж дуурийн шилдгүүдийг тодруулах “Opera Star” наадмаас Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарсан байна. Тэрбээр шагналаа 12 дугаар сарын 29-нд АНЭУ-ын Дубай хотноо гардаж авах аж.

Э.Амартүвшин П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...