Б.Буянтогтох: Арбидолыг эмчийн заавраар хэрэглэж болно

Ковид-19 халдварын эсрэг үйлчилгээтэй Арбидол эмийг эмчилгээний жагсаалтаас хассан гэх мэдээлэл тархаж байна. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.

-Арбидолыг ковид-19 халдвартай өвчтөнүүдийн эмчилгээний жагсаалтаас хассан гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Коронавируст халдварын эсрэг эмчилгээний түр журам гэж байдаг. “Ковид-19” нь шинэ вирус учир ДЭМБ болон бусад улс орнууд эмчилгээний заавар зөвлөмжөө байнга шинэчилдэг.

Яг үүний адилаар Монгол Улс ч гэсэн “ковид-19”-ын эсрэг эмчилгээний удирдамждаа өөрчлөлт оруулдаг. Хамгийн сүүлд Эрүүл мэндийн сайдын А 549 дүгээр тогтоолоор есдүгээр сарын 6-нд энэхүү жагсаалтыг шинэчилсэн. Үүнд орсон нэг өөрчлөлт нь Арбидолыг sars cov-2 буюу коронавирусийн эсрэг өвөрмөц үйлдэлтэй эмийн жагсаалтаас хассан явдал юм.

-Арбидолыг яагаад өвөрмөц эмийн жагсаалтаас хасахаар болсон бэ?

-ДЭМБ-аас “ковид-19”-ын эсрэг өвөрмөц үйлдэлтэй эм гэж зарлаагүй учраас манайх Арбидолыг энэ жагсаалтаас хасаж ерөнхий вирусийн эсрэг үйлдэл бүхий эмийн сонголтод оруулсан. Өнөөдрийг хүртэл олон хүнийг уг эмээр эмчилж байна.

Арбидол эмийн тухайд томуу, томуу төст амьсгалын вирусийн шалтгаант цочмог халдварт өвчинд түгээмэл хэрэглэдэг.

ОХУ-д тус эмийг томуугийн улиралд юм уу коронавируст халдварын хөнгөн болон сэжигтэй тохиолдолд эмчийн заавраар хэрэглэж болно гээд заачихсан байгаа. Тиймээс манайх ч гэсэн цаашид “ковид-19” туссан хүний биеийн нөхцөл байдал, онцлогоос шалтгаалан эмчийн зааврын дагуу хэрэглэх юм.

Өөрөөр хэлбэл томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан хэрэглээний заалтыг өргөтгөж өгсөн гэж хэлж болно.

Өөр нэг шалтгаан нь жирэмсэн эмэгтэйчүүдэд энэхүү эмийг зөвлөхгүй байгаа. Мөн элэгний дутагдал, элэгний архаг хууч өвчтэй хүмүүст ч гэсэн. Учир нь халдвар авсан үед заавал Арбидол авч уу гэхээр дээрх онцгой заалттай хүмүүс энэ эмийг хэрэглэж болохгүй болчихоод байгаа юм. Тиймээс эмчийн заалтаар гээд байгаа юм.

-Өвөрмөц үйлдэлтэй эм гэж юу вэ?

-Өвөрмөц үйлдэлтэй эм гэдэг нь зөвхөн тухайн өвчний эсрэг үйлдэлтэй гэдгийг нотолсон эм гэж болно. Sars cov-2 буюу короновирусийн эсрэг үйлдэл бүхий цор ганц эмийг дэлхий дахинд зарлаагүй байна. Хараахан гараагүй гэсэн үг.

-Төрөөс эм ханган нийлүүлдэг байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Монгол Улсын эмийн худалдан авалт хувийн хэвшил дээр суурилдаг. Хувийн эм ханган нийлүүлэх байгууллагууд эм оруулж ирж, түүнээс нь улс нөөцөө бүрдүүлдэг. УОК болон ЭМЯ-с өнгөрсөн хугацаанд эмийн нөөц бүрдүүлэх шийдвэр гарган, цар тахлын үед эмийн нөөцийг хэрхэн хангаж ажиллах тал дээр анхаарч ирсэн.

Тиймээс коронавируст халдварын давлагаа дэгдсэн ч эмийн хомсдолд орохгүй гэсэн үг юм. Арбидол эмийн нөөц манайд хангалттай байгаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...