“Сэлбэ” дулааны станцыг туршилтаар ажиллуулж эхэлжээ

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, зургаан дэд төвтэй байхаар төлөвлөсний нэг нь Сэлбэ дэд төв.

Тус дэд төвд хийж буй томоохон ажлын нэг бол 26.68 мВт хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн дулааны станц, дулааны шугам угсралтын ажил юм.

Дулааны станц баригдсанаар Долоон буудал, Сэлбэ болон зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжтой. “Сэлбэ” дулааны станц нь тортог гаргахгүй, байгальд ээлтэй технологи ашиглан, үнсээ 99.9 хувь шүүх бөгөөд түүхий нүүрсний хэрэглээ жилдээ 15 мянган тонноор буурна гэсэн судалгаа бий.

26.68 мВт хүчин чадал бүхий дулааны станцын барилга угсралтын ажил 2019 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Иймээс тус станцын туршилт тохируулгын ажлыг эхлүүлж, Сэлбийн дэнжийн айлуудыг дулаанаар хангаж эхэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...