Налайх дүүрэгт шинэ цэцрлэг ашиглалтад оруулав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид Налайх, Багахангай дүүргийн боловсролын салбарын ажилтан, алба хаагчидтай уулзаж байна.

Энэ үеэр Налайх дүүргийн нэгдүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон 274 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ.

Налайх дүүрэгт ерөнхий боловсролын хамран сургалт 98 хувьтай байгаа бөгөөд энэ хичээлийн жилд улсын төсвөөр 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 70 хувьд хүрчээ.

Налайх дүүргийн алслагдсан 1, 7 дугаар хорооны 400 гаруй хүүхдүүд өөр хорооны цэцэрлэгт хуваарилагдан хамрагддаг байсан бол тус цэцэрлэг ашиглалтад орсноор энэ хичээлийн жилд 4-5 насны 150 хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.

Багахангай дүүргийн хувьд ерөнхий боловсролын 1 сургуульд 743 сурагч, 3 цэцэрлэгт 320 хүүхэд сурч байгаа бөгөөд ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамран сургалт тус бүр 100 хувьд хүрээд байгаа аж.

Цаашид бүтэц орон тоог нэмэгдүүлэх, багш нарыг хөнгөлөлттэй орон сууцны хөтөлбөрт хамруулах, 1980 онд баригдсан сургууль, цэцэрлэгийн барилгыг шинэчлэх шаардлага байгааг тус дүүргийн удирдлагууд хэлж байлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...