“Эрдэнэс Тавантолгой” ХК” хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт жагслаа

Татварын ерөнхий газраас 2020 оны шилдэг татвар төлөгчдөө тодруулснаа өнөөдөр /2021.5.10/ зарлалаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед татварын хууль тогтоомжоо биелүүлж, татвараа төлж төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан татвар төлөгчдөө алдаршуулах зорилгоор дөрвөн төрлөөр шилдэг татвар төлөгчдөө шалгаруулсан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК”-ийн хувьд  хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгж болон  хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч 10 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт тус тус эрэмбэлэгдэж, уул уурхайн шилдэг компани болохоо сүүлийн гурван жил дараалан дахин харууллаа.

Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 490.1 тэрбум төгрөгийн татвар төлж, Татварын ерөнхий газраас гаргасан дүнгээр 482.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг  гаргасан.

Энэ жил нүүрс баяжуулах үйлдвэрээ  өөрийн хөрөнгөөр байгуулж,  ашиглалтад оруулснаар мянга орчим ажлын байр шинээр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт 208.45 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой болно. Түүнчлэн Тавантолгойн ордыг түшиглэсэн Дулааны цахилгаан станцыг энэ онд барьж эхлэхээр ажиллаж байна. Станцын нийт хүчин чадал 450 МТВ бөгөөд Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга томоохон ордуудыг эрчим хүчээр хангах юм. Цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэж, нүүрсээ нэмүү өртөг шингээн баяжуулснаар иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиг орлого улам нэмэгдэнэ.

Компанийн “А6-20” бизнес төлөвлөгөөнд тооцсоноор жилийн орлого нь ойролцоогоор 4 дахин өсч 7 их наяд  төгрөг, жилийн цэвэр ашиг нь 1 тэрбум ам.долларт хүрэх юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...