“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагаас цахимаар хуралдлаа. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дэгдэлтийн нөхцөл байдалтай уялдуулан Улсын онцгой комиссын шийдвэр, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журам, зөвлөмжид заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг ийнхүү цахим хэлбэрээр хурлыг зохион байгуулав.

Хурлыг компанийн www.ett.mn вэб сайт болон “1072 Хувьцаа Мэдэээллийн төв” фэйсбүүк хуудсаар шууд дамжуулсан бөгөөд хуралд тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын  саналын эрх бүхий төлөөлөгчид болон хараат бус гишүүд, компанийн удирдлагууд оролцлоо.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2020 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай, Ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэрийг танилцуулах тухай, Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай, Төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх арга хэмжээний тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2020 онд 15.5 сая тонн нүүрс борлуулж, 2020 оны олборлолтын төлөвлөгөөг 100 хувь, борлуулалтын төлөвлөгөөг 111 хувиар биелүүлж, нийт 1 их наяд 677.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 149.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсын төсөвт 490.1 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлжээ. Тайлант хугацаанд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд болон Улаанбаатар хотын утааг бууруулах “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллажээ.

Цаашид компанийг хөгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөг боловсруулан батлуулсан бөгөөд иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнтэй болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч, олон улсын нүүрсний зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлж, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд компанийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр “ЭТТ-Бонд”-оор хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, томоохон төслүүдийг санхүүжүүлэх санхүүгийн нөөцийг бүрдүүлэх чиглэлийн ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

НИЙТЭЛСЭН: 2021-04-23 өдөр 12:09:4 цаг

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...