ЭТТ бондын эхний үе шат амжилттай дууслаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Монголдоо анх удаа нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон ЭТТ Бондыг гаргахаар зарласан.
Эхний үе шатыг 600 тэрбум төгрөгийн хэмжээтэйгээр 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр арилжааг нээж, 2021 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн 17:00 цагаар тасалбар болгож, амжилттай зохион байгууллаа.
Уг бондын арилжаа, санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нийт 677.7 тэрбум төгрөгийн захиалгыг оролцогч талуудаас ирүүлж, төлөвлөгөөт зорилтыг бүрэн хангасан байна.
Арилжаанд 964 аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцож, төгрөгийн 10%-ийн хүүтэй 336.6 тэрбум төгрөг, ам.долларын 6.3%-6.8% хүртэл хүүтэй 119.7 сая ам.долларын мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлжээ.
Эдгээр санхүүжилт нь Монгол Улсын олон зуун иргэд, аж ахуйн нэгж, хэд хэдэн банкны санхүүжилтээр боссон багц санхүүжилт бөгөөд компанийн цаашдын өсөлт, Монгол Улсын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр болно хэмээн үзэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...