Алдарт Backstreet Boys хамтлагийг Монголд урихаар хөөцөлдөж эхэлжээ

Дэлхийг дуу хөгжмөөрөө байлдан дагуулсан Backstreet Boys хамтлаг 1993 онд АНУ-ын Флорида мужийн Орландо хотоос төрөн гарсан байдаг. Тус хамтлаг дэлхий даяр 130 сая хувь цомог борлуулсан нь бүх цаг үеийн дээд амжилтуудын нэгд тооцогддог. Анхны цомгууд нь бүгд Billboard жагсаалтын эхний 10-т багтаж байжээ.

Тус хамтлагийнхан Монголд ирж тоглолтоо хийж магадгүй гэсэн таатай мэдээлэл байна. Монголоос хэсэг залуу тус хамтлагийнхантай холбоо тогтоож, Монголд урьж авчрахаар АНУ-д очоод байгаа юм байна. Хэзээ ирэх, хаана тоглох, хэр удаан хугацаанд зочлох зэрэг нь мэдээж хэрэг нарийн гэрээ хэлэлцээрээр шийдэгдэх ажээ.

Тус хамтлагийнхан өдгөө Лас Вегас хот орчмоор төвлөрөн амьдарч байгаа юм байна. Монголоос зорьж очсон залуус тус хамтлагийнхантай яриа хэлэлцээ хийхээр бэлтгэж байгаа бөгөөд амжилттай болбол олон нийт болон Монгол дахь фэнүүдэд нь албан ёсоор мэдээлнэ гэдгээ хэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...