“Номт Наран” сургууль ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГТӨӨ УРЬЖ БАЙНА

Коронавирусний цар тахлын улмаас танхимын сургалт хязгаарлагдсан нь хичээлийн хоцрогдол үүсэх цаашлаад хүүхэд залуусын сурах идэвх буурахад нөлөөлөөд буй. Тиймээс сурагчдын суралцах идэвхийг нэмэгдүүлэх, хичээлийн хоцрогдлыг арилгах зайлшгүй шаардлага үүссэн учир ерөнхий боловсролын сургуулиуд дотооддоо зарим менежментийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, ерөнхий боловсролын “Номт Наран” сургууль 1-3 дугаар ангийн сурагчид хичээлийнхээ дараа багштайгаа хамт гэрийн даалгавраа хийдэг уламжлалынхаа цар хүрээг энэ хичээлийн жилээс өргөжүүлэн нэмэлт сургалтаараа бүх ангидаа өмнөх мэдлэгээ сэргээх, бататгах богино хугацааны төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Ингэснээр урт хугацааны хөл хорионы дараа ажил хөдөлмөрөө эрхлэх гэж буй завгүй ээж, аавуудын ачаалалыг багасгаж чөлөөт цагаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх боломжийг бүрдүүлнэ. Тус сургуулийн олон төрлийн хөгжүүлэх сургалтаас онцлоход, элсэн орсон сурагч бүр нэгдүгээр ангиасаа эхлэн соробан сампинаар хичээллэж баруун, зүүн тархи хөгжүүлдэгээрээ бусад сургуулиас давуу талтай юм.

СОРОБАН бол япончуудын бий болгосон хүн хөгжүүлэх, хүүхдийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх том соёл, аргын нэг. Тууштай, зөв хичээллэсэн хүүхэд тоондоо сайн болоод зогсохгүй, тэвчээртэй, анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж чаддаг болохоос гадна оюун ухаандаа эрдэм мэдлэгээ цэгцэлж чаддаг, ямар ч шинжлэх ухаанаар хичээллэх “хөрс” бий болдог гэж эрдэмтэд үздэг. Тэгвэл “Номт Наран” сургууль нь соробан сампинг япон хөтөлбөр стандартаар заадаг юм.

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

Пэйж хуудас: Номт наран сургууль

Утас:90190001, 90330001, 80440001 Холбогдоно уу.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...