Тамирчид 100 гаруй жилийн дараа олимпын алтан медалиа хуваалцав

Ням гарагт Токио 2020 зуны олимпын наадмын өндрийн харайлтын тэмцээнд өрсөлдсөн хоёр тамирчин алтан медалиа хувааж авахаар болсон нь түүхэнд тохиосон ховор үзэгдэл байв.

Катарын тамирчин Мутаз Эсса Баршим, Италийн тамирчин Жанмарко Тамбери нар бүх үзүүлэлтээрээ тэнцээд байжээ. Тэд хоёул ижил 2.37 метрийн өндөрт харайж, амжилттай болон бүтэлгүй оролдлогын тоо зэрэг бусад бүх үзүүлэлт нь тэнцсэн байна.

Шүүгчид тэдэнд тэнцээгээ хагалах нэмэлт өрсөлдөөнийг санал болгосон юм. Гэтэл тамирчид алтан медалиа хувааж зүүх боломжтой эсэхийг асуужээ.

Ингээд зохион байгуулагчид зөвшөөрснөөр Баршим, Тамбери нар олимпын өндрийн харайлтын төрлийн алтан медалийг хувааж зүүхээр болсон юм.

Хамгийн сүүлд 1912 онд хоёр тамирчин олимпын алтан медалийг хувааж авсан түүхтэй юм байна.

Гуравдугаар байранд орж, хүрэл медаль зүүсэн Беларусийн Максим Недасеков мөн 2.37 метрийн өндөрт харайсан ч бүтэлгүй оролдлогын тоо нь түрүүлсэн хоёр тамирчныхаас илүү олон байсан юм.

Катар улс энэ удаагийн олимпын наадмаас хоёр дахь алтан медалиа авсан нь энэ болжээ. Бямба гарагт Катарын хүндийн өргөлтийн тамирчин Фарез Элбах улсынхаа түүхэнд анхны алтан медалийг авсан юм.

Жанмарко Тамбери гэмтлийн улмаас Риогийн 2016 оны олимпыг алгасч байсан ч ийнхүү Токиогийн наадамд алтан медаль зүүжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...