Багануур дүүргийн төлөвлөлтийг танилцуулж байна

Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд Хэрлэн голын сав газарт оршдог. Улаанбаатар хотыг нүүрсээр хангадаг, нүүрсний томоохон үйлдвэрлэлийг түшиглэн бий болсон стратегийн ач холбогдол бүхий дүүрэг юм. 2015 онд Багануур дүүргийн иргэдийн санал асуулгын дагуу НИТХ-аас Нийслэлийн дагуул хот болгох шийдвэр гарсан. Тус дагуул хотын ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор баталсан бөгөөд 2030 онд 15 мянган өрх, 60 мянган хүн амтай байхаар тооцсон юм. Энэ хугацаанд

  • 12600 суралцагчийн сургууль
  • 5800 хүүхдийн цэцэрлэг
  • 630 ортой эмнэлэг
  • 1560 үзлэг /өдөр/ бүхий нарийн мэргэжлийн поликлиник
  • 4800 ам метр талбай бүхий спорт цогцолбор
  • 990 суралцагчийн МСҮТ бий болгохоор төлөвлөсөн.

Багануур дагуул хот нь дараах тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хотын дагуул хот болон хөгжинө.

  • Их, дээд сургууль
  • Уул уурхайн үйлдвэрлэл
  • Нүүрс гүн боловсруулах үйлдвэр
  • Шингэрүүлсэн хийн түлшний үйлдвэр
  • Биотехнологийн үйлдвэр
  • Үйлдвэрлэл технологийн парк

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...