Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 8-р сарын 31-нийг дуустал сунгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны зургадугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
 
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгав

Коронавирус халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.
Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу улаан түвшинд байна.
Олон улсад ялангуяа, манай хөрш ОХУ-д коронавируст халдварыг үүсгэгч альфа, бетта, дельта, БНХАУ-д альфа, бетта, гамма хувилбарын вирус бүртгэгдэж байна.
Дэлхийн хэмжээнд болон Монгол Улсад коронавируст халдварын цар тахлын тархалт буурахгүй, нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөмж, эрсдэлийн үнэлгээний багийн дүгнэлт зэргийг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгажээ.

Хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгалаа

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хилийн автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын “Чингис хаан”, автозамын “Замын-Үүд”, “Алтанбулаг” боомтоос бусад боомтод 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.

Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийн талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийн үзэл баримтлалын дагуу Бүсийн хөгжлийн төслийг энэ оны гуравдугаар улиралд багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн батлуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.
Мөн тус аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдын нутаг дэвсгэрт шинэ дагуул хотуудыг хөгжүүлэх, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов.
Шинэ дагуул хотуудын дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор Зуунмод хотод БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барих дулааны  станц болон улсын төсвийн хөрөнгөөр хийх “Зуунмод” дэд станцын өргөтгөлийг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад, эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулж танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд нарт даалгав.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны захирамжаар Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийг боловсруулж, бүтээн байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулан байгуулсан. Сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд нэгдсэн төлөвлөлтийн үзэл баримтлалаа танилцуулжээ.
Товч мэдээ
·      Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
·      Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2022 оны төсвийн орлогын доод, зарлагын дээд хязгаарыг баталж, үүнд нийцүүлэн 2022 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
·      Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчлал хийж, энэ сарын 2-4-нд Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон. Энэ айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлав.
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...