Мөхөх гэж байсан панда мөнхрөх замдаа шуударчээ

Хятадын Сычуань муж гэхээр хамгийн түрүүнд хулсны баавгай панда санаанд орно. Үргэлжлүүлээд үүл, уул нь нийлсэн үзэсгэлэнт байгаль, ногоолин нуурууд нь нүднээ үзэгдэх. Миний хувьд Сычуаны төв Чэндү хотод анх удаа хөл тавьж байгаа хүн. Онгоцны цонхоор харахад зах хязгааргүй их хот, өндөр барилгууд жирэлзэж угтсан. Панданы хүрээлэн нь хөдөө байх юм бодтол хот дотроо аж. Их хотын пөнхийсэн халуун уур амьсгалаас аглаг хөдөөгийн сэнхийсэн агаарт гэнэт орж явчихсандаа балмагдан “Хаана ирчихэв ээ” гэх бодол зурсхийсэн. Панданы хүрээлэнд зөвхөн тэр амьтдад зориулсан уул ус, хүрхрээ, амаржих байрууд, амьдрах хаусууд, тэднийг үзэж харахаар ирсэн жуулчдын амрах тухлах, амьтдаа харах, идэж уух, тэр байтугай зураг дарах бүх газрыг төгс гэхэд дэндүү зохицуулжээ. Тохижилт үйлчилгээ нь гайхалтай. Жуулчин хүн мөнгөө төлөөд ороод гарсныхаа төлөө хэзээ ч харамсахааргүй гоё орчин. Яг л зэрлэг байгаль дахь нууцлаг амралтын газар лугаа. Гэвч энд панданаас бусад нь бүгд хүний гараар бүтсэнийг хожим мэдээд шогширохоос өөр үг олдоогүй. Бүтээн байгуулалтыг бүлтийлгэтэл хийдэг улс ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх санамж байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани...

Нийслэл 2026 оны төсвөө тодотгон баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж,...

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...