Марш тактикийн аваргууд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээн нь 2007 оноос хойш уламжлал болгон явагдаж ирсэн бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг нэмэгдүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийг дээшлүүлдэг онцлогтой.
Энэ удаагийн тэмцээнд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын баг тамирчид оролцож чадаагүй ч тасалдуулахгүйгээр Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалуудын хэмжээнд зохион байгуулагдсан юм. Цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг сорих энэ тэмцээн оролцогчдын тоог салаанаас рот хүртэлх бүрэлдэхүүнтэй болгон нэмэгдүүлж, тэмцээний журамд эзлэгдсэн объектыг чөлөөлөх, гранат шидэх,
буудлагын шинэ төхөөрөмжүүд ашиглах зэрэг өөрчлөлтүүдийг оруулсан юм.
Энэ жилийн Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний Ротын нэгдүгээр байрт Тусгай хүчний цэргийн командлал, 2 дугаар байрт Хуурай замын цэргийн командлал, Байнгын бүрэлдэхүүний салааны 1 дүгээр байрт Тусгай хүчний цэргийн командлал, 2 дугаар байрт Хуурай замын цэргийн командлал, Хугацаат цэргүүдийн салааны 1 дүгээр байрт Зэвсэгт хүчний 032 дугаар анги, 2 дугаар байрт Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, 3 дугаар байрт Зэвсэгт хүчний 167 анги тус тус шалгарсан бол Эмэгтэй тасгийн 1 дүгээр байрт ЗХЖШ-ын тасаг, 2 дугаар байрт Тусгай хүчний цэргийн командлал тус тус шалгарчээ.

Гэрэл зургийг ахлах ахлагч Г.Бат-Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...