АНУ 80 сая тун вакциныг дэлхийн бусад улс оронд хандивлахаа зарлав

Хятад, Орос улсууд өөр өөрийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн олон улс оронд нийлүүлэх, хандивлах замаар нөлөөгөө нэмэгдүүлж байгаа гэгддэг. Тэгвэл энэ тал дээр хоцорч байсан АНУ ижил арга хэмжээ авахаар болсноо өчигдөр зарлажээ. Тус улс нийтдээ 80 сая тун коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн бусад улс орнуудад хандивлахаар болсныг ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна.

“Хятад, Орос улсууд вакцинаа ашиглан дэлхий дахинд нөлөөгөө тогтоож байна гэсэн яриа их гарах боллоо. Тэгвэл бид ч бас өөрийн үнэт зүйлсээр дэлхийд тэргүүлмээр байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Америк ардчиллын гол хүч болж байсан шигээ энэ удаа коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэлд вакцинжуулалтын хүч болох ёстой” гэж Цагаан ордонд хийсэн мэдэгдлийнхээ үеэр Байден хэлжээ.

Хандивын 80 сая тун вакцины 20 сая нь АНУ-д одоо хэрэглэгдэж байгаа Pfizer, Moderna, Johnson & Johnson компаниудын вакцин байх бол 60 сая нь AstraZeneca компанид захиалж авах вакцин нь байх гэнэ.

“Энэ бол дэлхийн аль ч улсын хандивласан вакцинаас доод тал нь тав дахин их, Орос, Хятад улсуудын хандивласныг нийлүүлснээс ч их хэмжээ юм” гэж Байден онцолжээ. Вакцин хандивласныхаа хариуд бусад улс орнуудаас ямар нэг амлалт шаардахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Хятадын Синофарм, Синовак компаниуд нийлээд 17.4 сая тун вакциныг бусад улсуудад хандивлаж, 651 сая тунг борлуулсан гэдэг мэдээлэл бий. ОХУ-ын хувьд үүнээс хавьгүй бага хэмжээтэй вакциныг гадаад зах зээлд нийлүүлээд байгаа. Жо Байден дэлхийн улс орнуудын удирдагчдын бараг тал нь вакцины нийлүүлэлт дээр тусламж үзүүлэхийг гуйж, утсаар холбогдсон тухай өнгөрсөн долоо хоногт ярьж байв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх санамж байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани...

Нийслэл 2026 оны төсвөө тодотгон баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж,...

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...