С.Эрдэнэд байгаа АН-ын тамгыг шүүхээс хүчинтэйд тооцжээ

Ардчилсан намын тамганы асуудлыг шийдэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өглөө 09.00 цагт эхэлсэн ч, гуравдагч этгээдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасны дагуу завсарлаад байсан юм. Тэгвэл шүүгч эл саналыг татгалзсанаар шүүх хурал үргэлжилсэн. Шүүхээс Ц.Тувааны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, С.Эрдэнийн тамгыг хүчинтэйд тооцсон шийдвэрийг гаргажээ.

УБЕГ-аас 2020 оны 12 дугаар сарын 25-нд С.Эрдэнэд АН-ын тамгыг шинээр олгосон шийдвэрийг энэ оны хоёрдугаар сарын 2-нд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж түдгэлзүүлсэн юм. Уг шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэн гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаан болж ийн шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...