Түймэр тавихаас сэргийлэхийг анхаарууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас ногоон бүсийн эргүүл хяналт, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Амралтын өдрүүдэд ногоон бүсэд иргэд явган аялалаар зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, уулын амуудын зорчих хэсэгт ачаалал үүссэн. Энэ нь ой хээрийн түймэр гарах эрсдэлийг мөн дагуулж байна. Хэдийгээр нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр хуурайшилтын үед ногоон бүсэд зорчихыг хориглосон ч иргэд эрүүл мэндийн шалтгаанаар ногоон бүсэд аялж зугаалсаар байгаа юм.

Ногоон бүсийн галын аюулгүй байдлыг хангах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналт өдөр бүр зохион байгуулагдаж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж байна.

Иргэд , олон нийт ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг сайтар хангаж, түлсэн галын үнс нурам, татсан тамхины ишээ гүйцэд унтрааж галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжүүлж байна

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэл 2026 оны төсвөө тодотгон баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж,...

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос”-т оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар...