“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон Цагаан хад суурьшлын бүс, Гашуун сухайт боомтын үйл ажиллагаатай танилцсан. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргаж байгаа бөгөөд Гашуун сухайт чиглэлийн төмөр зам ирэх оны 7 дугаар сарын нэгэн гэхэд түрүүлж ашиглалтад орох юм. Ингэснээр экспортын хэмжээ нэмэгдэж, эдийн засагт томоохон эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн хөрөнгөөр барьж байгуулахаар болсон. Энэ үйлдвэрийг графикийн дагуу яаралтай барих, ажлыг нь эхлүүлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт өглөө. Нүүрс баяжуулах үйлдвэрийн санхүүжилтийн асуудал шийдэгдсэн, барилгын ажлыг гуравдугаар улиралд эхлүүлж, эхний блок нь 2023 оны 10 дугаар сард ашиглалтад орох юм.

Нүүрс баяжуулах үйлдвэрээс гадна Тавантолгойн ордыг түшиглэсэн Дулааны цахилгаан станцыг энэ онд барьж эхлэхээр ажиллаж байна. Станцын нийт хүчин чадал 450 МТВ бөгөөд Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга томоохон ордуудыг эрчим хүчээр хангах юм. Цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэж, нүүрсээ нэмүү өртөг шингээн баяжуулснаар иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиг орлого огцом нэмэгдэнэ. Тус компанийн “А6-20” бизнес төлөвлөгөөнд тооцсоноор жилийн орлого нь ойролцоогоор 4 дахин өсч 7 их наяд  төгрөг, жилийн цэвэр ашиг нь 1 тэрбум ам.долларт хүрэх юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...