“Сэтгүүлч БАТДОРЖ” сангаас 8 дахь жилдээ оюутны тэтгэлэг гардууллаа

“Сэтгүүлч Батдорж” сангаас жил бүр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарладаг. Тус сангийн 8 дахь удаагийн шалгаруулалтыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр онлайнаар зохион байгууллаа. Уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж тусгай байрт шалгарсан таван оюутанд мөнгөн шагнал, батламж гардуулав.

МУИС-ийн 2-р курсын оюутан У.Элбэгзаяа, тус сургуулийн 3-р курсын оюутан М. Ариунзаяа, МУБИС-ийн оюутан Г.Мягмарсоль, Отгонтэнгэр их сургууийн 3-р курсын оюутан М.Ариунзул, Монгол Улсын их сургуулийн 3-р курсын оюутан Б.Бадамзул нар өөрсдийн бүтээлээр тусгай байр шалгарчээ. “Сэтгүүлч Батдорж”-гийн найм дахь удаагийн уралдааны тэргүүн байрт МУИС-ийн 3-р курсын оюутан Б.Цэнгэлмаа шалгарч, энэ жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг гардлаа.

“Сэтгүүлч Батдорж” сан энэ жил “Тахал” сэдвийг онцолсон бөгөөд өнөөгийн нөхцөл байдалд уялдуулан шалгаруулалтаа анх удаа цахимаар зохион байгууллаа. Тус сангийн Тэргүүн Д.Мягмаржав “Хөнөөлт цар тахал дэгдэж, улс орон даяар гамшгийн байдалд шилжсэн цаг үед “Сэтгүүлч Батдорж” сан үйл ажиллагаагаа тасалдуулсангүй. Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан энэ уралдаан тэдний боловсрол, оюунд хөрөнгө оруулалт хийдгээрээ онцлогтой. Энэ жилийн шалгаруулалтад бүтээлээ ирүүлсэн бүх оюутанд талархал илэрхийлж, сайн сэтгүүлч болохыг ерөөе” гэлээ.

“Сэтгүүлч Батдорж” сан өнгөрсөн 8 жилийн хугацаанд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад 23 орчим сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийсэн байна. Үндэсний сэтгүүл зүйн үүсэл тавигдсан 3-р сарын 6-нд зарласаан уралдааны шилдгүүд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр ийн тодорлоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...