Аялал жуулчлал, агаарын тээврийг харилцан уялдаатай хөгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу аялал жуулчлал; агаарын тээврийн салбарыг харилцан уялдаатай хөгжүүлэхэд чиглэн ажиллаж байна. Энэ хүрээнд БОАЖЯ, ЗТХЯ, АЖХТ, ИНҮТ-өөс бүрдсэн мэргэжлийн зөвлөл байгуулагдсан бөгөөд өнөөдөр цахимаар хуралджээ. Хуралд БОАЖ-ын сайд Н.Уртнасан болон аялал жуулчлал, иргэний нисэх, агаарын тээврийн салбарын төлөөлөл бүхий 30 гаруй хүн оролцож салбар хоорондын харилцан ашигтай, үр дүнтэй хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээх, хөгжүүлэхэд агаарын тээврийн оролцоо чухал төдийгүй ямар нэгэн байдлаар саад учруулах ёсгүй гэдэгт оролцогч талууд санал нэгдсэн байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, орон нутгийн нисэх буудлыг хөгжүүлэх, нисэхийн бус орлого олох боломжийг бүрдүүлэх, салбарын мэргэжилтэн, боловсон хүчнийг чадавхижуулах, жуулчинд ээлтэй шинэ технологийг нэвтрүүлэх, Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс боловсруулсан “Аюулгүй аяллын удирдамж”, “Аюулгүй аяллын шошго” олгох үйл ажиллагаанд хамтрах зэрэг саналыг ИНҮТ-ийн Хууль эрхзүй; хамтын ажиллагааны газрын дарга У.Өнөрцэцэг танилцуулжээ.

БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг улстай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийг 2021 онд багтан шинэчлэх, үнэ тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх, жуулчны улиралд чартер нислэгийн зөвшөөрлийг “Нэг хот-Нэг агаарын тээвэрлэгч” бодлогоор цаг алдалгүй хэрэгжүүлэх зэрэг салбар хоорондын шийдвэрлэвэл зохих олон асуудлын хүрээнд ярилцсан байна.

Хэдийгээр COVID-19 цар тахлын улмаас аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хүнд нөхцөл байдалтай байгаа ч үр дүнтэй хамтын ажилласнаар богино хугацаанд сэргэх боломжтой гэдгийг талууд онцолжээ. Өнөөдрийн цахим хуралдаанаас гарсан саналыг нэгтгэн боловсруулж Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулах бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж ажиллана гэдгийг талууд онцоллоо. Түүнчлэн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...