Гол нэрийн бүтээгдэхүүний хангамж тогтвортой байна

Засгийн газраас бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ахалсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулж, улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран идэвхтэй ажиллаж байна.

Нийслэл, аймгуудаас 2021 оны дөрөвдүгээр сарын 20-нд авсан тодотгосон судалгаагаар улсын хэмжээнд 15.7 мянган тонн малын мах, 166.1 мянган тонн гурил, 1.3 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 11.8 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.2 мянган тонн хуурай сүү, 1.5 сая ширхэг өндөг, 3.7 мянган тонн ургамлын тос, 48.2 мянган тонн төмс, 17.8 мянган тонн хүнсний ногоо, 7.5 мянган тонн элсэн чихэр, 1.08 мянган тонн давсны нөөцтэй байна. Судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүрүүд, хүнсний үйлдвэрүүд дэх хүнсний нөөцийг хамруулсан.

Мөн дотоодын гурилын үйлдвэрүүдийн агуулахын улаанбуудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон. Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд хадгалсан нөөц, мөн хөдөө орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорийн нөөц ороогүй болно. Импортын хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд, томоохон импортлогчдоос авсан судалгаагаар 2021 оны 4-5 дугаар сард 2.9 мянган тонн цагаан будаа, 5.3 мянган тонн элсэн чихэр, 422 тонн ургамлын тос импортоор орж ирэх захиалгатай байна. Импортоор 4 мянган тонн цагаан будаа, 3.2 мянган тонн элсэн чихэр, 1.14 мянган тонн ургамлын тос ачигджээ. Гол нэрийн бүтээгдэхүүний одоо байгаа нөөц, мөн хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын арга хэмжээний дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...