Сугалаа луйвардсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна

“Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.4-д заасан эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Сангийн яамнаас олгоно” гэж заасны дагуу эд мөнгөний хонжворт сугалаа гаргах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид холбогдох журмын дагуу Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл олгодог.

Тус яамнаас 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон “Эгнэшгүй Их” ХХК 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Тв9 телевизээр олон нийтийн дунд зохион байгуулсан сугалаат нэвтрүүлгийн үеэр

  • хууль тогтоомж зөрчсөн,
  • иргэдийн эрх ашгийг хохироосон,
  • тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэн ирүүлсэн материалаасаа зөрүүтэй үйл ажиллагаа явуулсан,
  • тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчсөн байж болзошгүй үйлдэл гарсан тул тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг хууль тогтоомжийн дагуу нягтлан шалгаж байна.

“Эгнэшгүй Их” ХХК-ний үйл ажиллагаа хууль тогтоомж зөрчиж, иргэдийн эрх ашигт хохирол учруулсан байж болзошгүй мэдээллийг тус яамнаас Эрүүгийн цагдаагийн газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Татварын ерөнхий газарт хүргүүлж холбогдох арга хэмжээ авч ажиллаж байгааг Сангийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...