Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир хаалга эвдэж, согтууран танхайрав

Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүмүүс ар араасаа элдэв дуулианыг дэгдээж байна. Хонгилын шүүгч, прокуроруудын хэрэгт холбогдсон өмгөөлөгч Б.Баасанцогтын лифтэн дэх бичлэг, олимпийн аварга Н.Түвшинбаярын зодооны дуулиан олны анхаарлыг татаж хуулийн өмнө очсон. Тэгвэл энэ буухиаг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир үргэлжлүүллээ.

Тэрээр архи уусан үедээ айлын гэрийн хаалгыг эвдэж, агсан тавьж танхайрч, улмаар цагдаад саатуулагджээ. Гэсэн ч түүнийг төд удалгүй суллан явуулсан талаарх мэдээллүүд цахим орчинд дэлгэгдсээр байна.

Үүнд Ө.Шижир тайлбар хийхдээ… “Үл ойлголцол үүссэн нь үнэн. Бас согтуу байгаагүй. Элдэв асуудал үүсгээгүй. Цагдаагийн шаардлагыг 100 хувь биелүүлсэн” гэжээ.

Эргэн сануулахад… Ө.Шижир нь “Хөл бөмбөгийн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн байсан. Мөн  Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь сайдын багт ажиллаж байгаад түүнээс хойш Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн кампанит ажлыг удирдаж байсан гэх мэдээлэл бий.

Түүнчлэн Ө.Шижир нь МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тус холбооны багш дасгалжуулагчид тамирчдад зүй бус авир бэлгийн дарамт, хүчирхийллийн гэмт хэргийг нуун дарагдуулж, гэм буруутай этгээдүүдийг албан тушаал дэвшүүлж, шагнаж байсан баримтыг хэвлэлүүд дэлгэж байсан удаатай. Үүнээс харахад ЕТГ-ын дарга Ө.Шижир дахин дуулиан дэгдээхгүйн тулд дээрх асуудлыг чимээгүйхэн өнгөрөөхийг хичээж байгаа нь илт байна.

Ө.Шижир нь спорт тайлбарладаг хөтлөгчөөр ажиллаж байгаад гэнэтхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хариуцлагатай албан тушаалд томилогдсон. Түүнийг томилогдох үеэр Монгол Улсын бодлого тодорхойлох гол алба ажил дээр ажлын туршлага, боловсрол мэдлэг нь тэнцэхгүй, хүрэхгүй хүн тавилаа гэж байв.

Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулгыг тойрон хүрээлэгчид хууль бус үйлдэл, авлигал хээл хахуул, архи дарснаас үүдэлтэйгээр булай булхайгаа дэлгэсээр байна…

Э.ТУЯА

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...