ШШГЕГ: Хоригдогчоос халдвар илэрсэн

Шүүхээс шинээр хорих ял шийтгүүлэн ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдогч, түүний өмгөөлөгчөөс халдвар илэрсэн. Биеийн эрүүл мэндийн байдалд хүндэрсэн шинж тэмдэг илрээгүй ч шаардлагатай иргэдийг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлэн эмчилгээнд хамруулж байна.

Улсын онцгой комисс, Шуурхай штабын шийдвэрээр ШШГЕГ-ын харьяа 409, 429, 461 болон Улаанбаатар хотын бүсийн хорих ангиудад дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн бөгөөд Нэгдсэн Үндэсний байгууллага, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн зөвлөмж, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн хүлээлгийн  байранд анхан шатны шүүхээс хорих ял шийтгүүлсэн, давж заалдах гомдол гаргасан буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөржөөгүй хоригдогчид хоригддог.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...