ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөл гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд Засгийн газрын шийдвэрийг дагахгүй бол хариуцлага тооцохыг санууллаа.

Ерөнхий сайдыг нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус салбарынхан парк шинэчлэл болон цар тахлын үед шаардлагатай дайчилгаатай холбоотой нөхцөл байдлыг танилцуулсан юм. Ингэхэд ИНЕГ-аас шинэ нисэх буудал руу нүүлгэн шилжүүлэлт хийж байгаа учраас автобуснуудаа дайчилгаанд ашиглуулах боломжгүй гэсэн тайлбар өгчээ.

Үүнийг сонссон Ерөнхий сайд “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Ийм том толгойлсон нөхдүүдэд хариуцлага тооц. Шаардлагатай бол тэр нөхрийг ажлаас нь чөлөөл, Л.Халтар сайд аа. Ер нь их олон юм сонсогдоод байгаа шүү” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...