Монголын энхийг сахиулагчид Афганд гавьяа байгуулав

Афганистан улсад алба хааж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргүүд тус улсын цэргүүдийн амь насыг алан хядагчдын бүлгийн халдлагаас аврахад онцгой үүрэг гүйцэтгэжээ. Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Исламын Бүгд найрамдах Афганистан улсын нийслэл Кабул хотод алан хядагч террорист бүлэглэлүүд Афганистаны олон нийтийг хамгаалах хүчний эсрэг гурван удаа халдлага үйлдсэний улмаас 10 хүний амь нас үрэгдэж, зургаан хүн шархадсан байна.

“Кабулын аюулгүй байдлыг хангах хүчин”-ээс Афганистаны үндэсний олон нийтийг хамгаалах хүчний шархадсан зургаан цэргийн алба хаагчийг халдлага үйлдэгдсэн газраас татан гаргаж, хоёрдугаар шатны эмнэлэг рүү тээвэрлэх ажиллагааг зохион байгуулжээ. Тодруулбал, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүн цагийн байдлыг үнэлж, шархтан тээвэрлэсэн техникийг шалган нэвтрүүлж, нисдэг тэргэнд шилжүүлэн тээвэрлэх үүргийг богино хугацаанд шуурхай гүйцэтгэснээр шархадсан цэргийн алба хаагчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч чаджээ.

Кабулын аюулгүй байдлыг хангах хүчний удирдлагаас Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багт гүн талархал илэрхийлээд, “Монгол цэргүүд сонор сэрэмжээ алдалгүй, цагийн байдлыг үнэлж, шуурхай ажилласанд баярлалаа. Цэргийн хүний гол зарчим чадварлаг үүрэг гүйцэтгэлтээс гадна сонор сэрэмж, бие даан шийдвэр гаргах чадвар байдаг. Монгол цэргүүд энэхүү чадварыг гарамгай эзэмшиж чаджээ” гэсэн байна.

Мөн Афганистаны үндэсний олон нийтийн хамгаалах хүчний холбогч офицер шархадсан цэргийн алба хаагчдыг тээвэрлэх, шилжүүлэх ажиллагааны үед шуурхай ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...