“Шилжин суурьшигчид-2021” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардууллаа

Нүүх үү, суух уу, судалъя мэдээллийн аяны хүрээнд орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн амьдрал, бодит байдал, тулгамдаж буй асуудлыг гэрэл зургийн хальснаа буулгах мөн шилжилт хөдөлгөөнд судалгаатай, хариуцлагатай, мэдээлэлтэй хандахыг уриалах зорилго бүхий “Шилжин суурьшигчид-2021” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааныг НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Цэгц медиа” групп хамтран цахимаар амжилттай зохион байгууулж өнөөдөр гэрэл зургийн уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардууллаа.

КОВИД-19 цар тахлын хөл хорионы үед уралдаан зарлагдсан ч гэрэл зурагчид идэвхтэй оролцож нийт 50 орчим гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл хүлээн авсанаас 33 гэрэл зурагчны 70 бүтээл цахим үзэсгэлэнд оролцсон байна.

“Шилжин суурьшигчид” гэрэл зургийн үзэсгэлэнгийн  шагналт байруудад:

1-р байр Гэрэл зурагчин Э. Есүнгэ

2-р байр Гэрэл зурагчин Ц. Мягмарсүрэн

3-р байр Гэрэл зурагчин Ш. Гэрэлсайхан

Тусгай байр Гэрэл зурагчин Д. Баттулга

МГЗНХ-ны нэрэмжит шагнал:

1. Гэрэл зурагчин Б. Рэнцэндорж

2. Гэрэл зурагчин А. Сэргэлэн

3. Гэрэл зурагчин Г. Өнөболд нар тус тус шалгарсан байна.

Үзэсгэлэнгийн зураг бүр Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийөөр өөр өнцгийг харуулж чадсан гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Цаашид “Шилжигн суурьшигчид” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааныг хоёр жилд нэг удаа зохион байгууллахаар төлөвлөж байгаа юм байна.

Уралдааны шилдэг бүтээдүүдийг толилуулж байна.

1-р байр Гэрэл зурагчин Э. Есүнгэ
1-р байр Гэрэл зурагчин Э. Есүнгэ
2-р байр Гэрэл зурагчин Ц. Мягмарсүрэн
2-р байр Гэрэл зурагчин Ц. Мягмарсүрэн

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос”-т оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар...

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...