Салаан захирагчдаа зодуулсан байлдагч нас баржээ

Салааны захирагчдаа зодуулж, хүнд бэртэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан байлдагч өчигдөр орой нас баржээ.

“Талийгаач гуравдугаар сарын 29-ний 01:39 цагт ухаангүй, биеийн байдал хүнд, комын байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирж, Эрчимт эмчилгээний тасагт хүлээн авсан. Ингээд тархины хатуу хальсан доорх цус харвалт, амьсгал зүрх судасны дутагдал, уушгины хатгалгаа оноштойгоор эмчилгээ хийж байсан бөгөөд 30-ны өдрийн 23:15 цагт нас барсан” гэсэн мэдээллийг эх сурвалж хэллээ.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч Г нь гуравдугаар сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулд гарч байсан байлдагч Б-ын биед халдан хүнд гэмтэл учруулсан байдаг.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...