Сүхбаатар дүүргийн 2000 хүнийг элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулна

Монгол Улсын хэмжээнд 2016-2020 онд хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд 1.1 сая гаруй иргэнийг хамруулж, 200 гаруй мянган хүн эм ууж эмчлэгдсэн байдаг. Энэхүү хөтөлбөрийн үр дүнг харгалзан 2021-2024 онд уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар дээрх хөтөлбөрийг санаачлагдын нэг “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл, Элэг бүтэн Монгол” НҮТББ-тай хамтран 1-20 дугаар хорооны амьжиргааны баталгаат түвшинээс доогуур орлоготой, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа иргэдийг илрүүлэг, шинжилгээнд хамруулахаар бэлтгэлийг хангажээ. Ингэснээр зорилтот иргэдийг элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамруулах бөгөөд 2,000 ширхэг оношлуурыг ӨЭМТ-үүдэд хүлээлгэн өгсөн байна.

Эрт илрүүлэг хийсний дараа халдваргүй бол В вакцинд хамрагдах, дархлаа тогтоох, В вирусээр өвчлөхгүй байх бүрэн боломжтой юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...