“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д коронавирусын халдвар илрээгүй

Эрдэнэс Тавантолгой хк-ииахс мэдэгдэл гаргажээ. Сүүлийн өдрүүдэд мэдээллийн зарим сайтууд болон олон нийтийн сүлжээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д коронавирусын халдвар бүртгэгдсэн мэтээр буруу ташаа мэдээлэл олон түгээж байгаад харамсалтай байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хотод байрлах Төв оффисын байр болон Тавантолгойн уурхайд ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчид, гэрээт болон туслан гүйцэтгэгч компанийн ажилтан, албан хаагчдаас коронавирусын халдварын шинжилгээг тогтмол авч байгаа бөгөөд Ковид-19 коронавирусын халдвар илрээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Компанийн зүгээс “Тавантолгой ордын аюулгүй бүсэд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу ажилтан тус бүрийн халдвар хамгааллын дэглэм чанд сахиулж, тогтмол ариутгал халдваргүйтгэл хийн ажиллаж байгаа бөгөөд цаашид иймэрхүү буруу ташаа мэдээлэл тарааснаар манай компанийн төдийгүй нийт уул уурхайн компанийн үйл ажиллагаа, борлуулалтад сөрөг нөлөө учруулж болзошгүйг анхааруулж байна.

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ШУУРХАЙ

УДИРДЛАГААР ХАНГАХ ШТАБ

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...