Их аварга М.Ананд зодог тайлах болсноо зарлав

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. Японы сүмогийн холбооны удирдлагууд түүний зодог тайлах хүсэлтийг хүлээн авч зөвшөөрчээ.

Өдгөө 35 настай тэрбээр сүүлийн таван башё дараалан бэртлийн улмаас барилдаж чадахгүй байсан бөгөөд зүүн өвдөгний бэртэлтэйгээ сүүлийн хэдэн сарын турш тэмцэж, эцэстээ ийм шийдвэр гаргалаа.

Мангалжалавын Ананд нь анх 2001 оны арваннэгдүгээр сарын башёд зодоглож байсан бөгөөд тэр цаг үеэс хойш Монголын их аваргуудын буухиаг үргэлжлүүлж, 20 жил дээд  зиндаанд амжилттай барилджээ.

Өнгөрсөн оны сүүлээр Японы мэргэжлийн сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нарыг олон башё дараалан өнжиж, мөн дундаас нь орхиж байна хэмээн анхааруулга өгөөд байсан юм. Бөхчүүдийг эхлээд урамшуулж, дараа нь анхааруулга өгч, эцэст нь хүчээр зодог тайлуулдаг билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ