Дуучин Д.Болдыг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон гэв

Цагдаагийн ерөнхий газрын вэб сайтад Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг сураггүй алга болсонд тооцсон талаар гуравдугаар сарын 18-нд мэдээлсэн байв. Харин дуучин Д.Болд сошиалд энэ талаар мэдээгүй байгаагаа илэрхийлсэн.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Дуучин Д.Болдын тухайд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлтэй хэргийг цагдаагийн байгууллагад даалгасан.

Журмынхаа дагуу тухайн хариуцагчийг бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгадаг. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхээс цагдаагийн байгууллагад даалгасан. Харин дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажиллагаа зогссон.

Өмнө нь хүүхэд алга боллоо гэхэд тодорхой хугацаа өнгөрсний дараа эрэн сурвалжилдаг байсан бол одоо өргөдөл гомдол гаргасан даруйд шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулдаг болсон” гэлээ.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх санамж байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани...

Нийслэл 2026 оны төсвөө тодотгон баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж,...

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...