“Жуулчинд ээлтэй нисэх онгоцны буудал”-ыг бий болгоход хамтарна

Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ; Иргэний нисэхийн үндэсний төв хамтын ажиллагааны санамж бичигт 2020 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан. Хамтын ажиллагааны хүрээнд энэ удаагийн цахим зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Орон нутгийн нисэх онгоцны буудлуудын тохижилт; үйлчилгээг сайжруулах; хүний нөөцийг чадавхижуулах; олон улсын стандартыг нэвтрүүлэх ажил эхэлснийг АЖХТ-н захирал С. Бат-Эрдэнэ зөвлөгөөний эхэнд онцоллоо.
Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх; бүтээгдэхүүн; үйлчилгээний соёл; стандартыг дээшлүүлэх; Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Иргэний нисэхийн салбартай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай.
Цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын бэлэн байдлыг хангах; аялагчдын итгэлийг сэргээхийн тулд “Жуулчинд ээлтэй нисэх онгоцны буудал” төслийг АЖХТ; ИНҮТ-тэй хамтран эхлүүлж байна. Төслийн хүрээнд АЖХТ холбогдох төрийн болон ТББ; хувийн хэвшлүүдтэй байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй гэдгээ АЖХТ-ийн захирал С. Бат-Эрдэнэ онцоллоо.
Зөвлөгөөнд БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх буудал корпорацийн зүгээс мэндчилгээ дэвшүүллээ. Инчеоны нисэх онгоцн буудал нь сүүлийн 17 жилийн турш салбартаа тэргүүлж ажиллажээ.
Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудалд байгуулагдаж буй “Жуулчны мэдээллийн төв” ирэх 7 дугаар сард ашиглалтад орно. Цаашид орон нутгийн нисэх буудлуудад “Жуулчны мэдээллийн төв” байгуулагдана.
Үүний зэрэгцээ Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-аас хэрэгжүүлж байгаа “21 аймаг-21 улс” төслийн хүрээнд орон нутгийн нисэх буудлуудтай хамтран ажиллана.
Монгол Улсын тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлал тул цаашид олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхээ Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...