Дарханы замын ажлыг гэрээ байгуулалгүй гүйцэтгүүлжээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос баталсан тогтоолын хүрээнд Үндэсний аудитын газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто зам төслийн хэрэгжилт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийж, тайланг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Аудитын тайланд төрийн байгууллагууд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд төсөл арга хэмжээний урьдчилсан тооцоо, судалгааг хийгээгүй, салбарын яам авто замын зураг төслийн зохиогчийг сонгон шалгаруулаагүй, гэрээ байгуулахгүйгээр гүйцэтгүүлсэн нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн хэмээн тусгасан байна.

Мөн гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааг холбогдох хууль эрх зүй, мөрдөгдөж буй журмын хүрээнд үр дүнтэй зохион байгуулж ажиллаагүй байна. Дэлхий нийтээр үүссэн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний хугацааг дахин сунгасан боловч 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт ажлын 50 гаруй хувийг гүйцэтгээгүйгээс төслийг ашиглалтад оруулаагүй байгааг тайланд тусгасан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...