Хотын дарга Д.Сумъяабазар хаврын баярын мэндчилгээ дэвшүүлэв

Наурыз мейрамы құтты болсын! Монгол эх орныхоо үүх түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, ёс заншил, өв уламжлалаа хүндэтгэн дээдэлж ирсэн эрхэм хүндэт казак түмэндээ НАУРЫЗын баярын халуун мэндийг дэвшүүлье.

НҮБ-ын ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаараа Наурызын баярыг олон улсын баяр болгон зарласан нь хүн төрөлхтөн та бүгдийн соёл уламжлалд гүн хүндэтгэлтэй хандаж ирсний илэрхийлэл юм. Түүнчлэн ЮНЕСКО-гоос энэ баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв” хэмээн бүртгэсэн нь хамтдаа бахархан алдаршуулах эрхэм зорилгын үнэ цэн билээ.

Иймд өвөл цагийн хатуу бэрхийг өнтэй давж, урин хаврын шинэ эхлэл бүхэнтэй учран золгосны бэлгэдэл ШИНЭ ӨДӨР-ийн баярын мэндийг та бүхэндээ дахин хүргэхийн ялдамд дэлхий нийтээр тархсан коронавирусын халдвараас сэргийлж, цахим ёслолд уриалж байна. Дэлхий даяар тархсан титэмд вирусын халдвараас ахмад настан, хайртай бүхнээ хамгаалах нь бидний эн тэргүүний үүрэг бөгөөд зайнаас мэндчилж, цахимаар золгож, ирэх жилүүдийн ШИНЭ ӨДӨРүүдтэй элэг бүтэн, эвтэй найрсаг учран золгохын ерөөе. Ак мол болсын ! Наурыз кутты болсын! НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...