Албан тушаалтнууд хоорондоо гэрээ байгуулдгийг хориглоно

Монгол Улсын Ерөнхий сайд Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзан төрийн албаны шинэчлэл болон хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Уулзалтаар Ерөнхий сайд төрийн албаны ангиллыг шинэчлэх, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарыг онцлон анхаарах, улсын хэмжээнд төрийн албаны бүтэц, чиг үүргийн шинжилгээ хийх, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг төрийн ямар ангилалд хамруулах, албан хаагчдын ажлын чадвар, ёс зүй, хандлага, хариуцлагын асуудлыг сайжруулах, ажлын үнэлгээг бодитой болгон, гүйцэтгэлд үндэслэсэн цалин хөлсний тогтолцоонд шилжих, гадаадад ажиллаж байгаа болон улсын зардлаар гадаадад суралцсан залуусыг төрийн албанд ажиллуулдаг зохицуулалт хийх, цахим технологийг төрийн албанд нэвтрүүлж, нэгдсэн мэдээллийн сан, системтэй болгох талаар онцлон ярилаа.

Төрийн албаны зөвлөлөөс шинэ хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж байгаа ажил болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүй, ажлын гүйцэтгэлийг цахимжуулах ажлуудыг зарим орон нутагт өөрсдийн санаачлагаар эхлүүлэн хэрэгжүүлж байгаа сайн туршлага байгааг дурдаж байлаа. Төрийн албаны шалгалт бүрэн цахим хэлбэрт шилжсэн, төрийн албан хаагчдын мэдээллийн нэгдсэн санг шинэчлэн өөрчилж байгаа талаар мэдээлсэн. Сүүлийн жилүүдэд Төрийн албаны зөвлөлд ирж буй өргөдөл гомдлын тоо нэмэгдэж байгаа,хууль журам дүрмийн биелэлт хаа хаанаа зарим талаар хэрэгжихгүй байгааг мөн дурдав.

Ерөнхий сайдаас төрийн албаны бүтэц, чиг үүргийн хуваарилалт, давхардал, ангиллыг шинэчлэх зураглал гаргах, эрх зүйн шинэчлэлийн төсөл боловсруулах, төрийн албаны ёс зүйг сайжруулах, харилцан бэлэг солилцдог, төрийн байгууллага албан тушаалтнууд хоорондоо гэрээ, санамж бичиг байгуулдаг явдлыг таслан зогсоох, төрийн ажлын нарийвчилсан стандарт, дүрмийн төсөл боловсруулах зэрэг чиглэлээр Төрийн албаны зөвлөлд үүрэг өглөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эдийн засагт 11 хувийн өсөлт авчрах УСНЫ КОМПАКТ ГЭРЭЭ

Улаанбаатар бол манай улсын хүн амын тэн хагасаас илүү...

Есдүгээр сарын 1 гэхэд Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлтийг төмөр замаар холбоно

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох ажлын хэсгийнхэн Багахангай–Хөшигийн...

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой...

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...