Европын удирдагчид “AstraZeneca” вакцин тариуллаа

Цусны бүлэгнэл үүсгэх эрсдэлтэй байж болзошгүй шалтгаанаар Европын 13 улс “AstraZeneca” вакциныг ашиглахаа түр зогсоогоод байв. Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллага EMA уг вакцин нь цусны бүлэгнэлтэй шууд холбоогүй, цаашид ашиглахад аюулгүй гэсэн дүгнэлтийг Пүрэв гариг (2021.03.18)-т гаргаж, Европын холбооны улсууд вакцинжуулалтдаа үргэлжлүүлэн ашиглахаар болсон юм.

Иргэдийнхээ вакцинд итгэх итгэлийг сэргээх үүднээс Европын улсуудын удирдагчид өөрсдөө камерын өмнө “AstraZeneca” вакцин хийлгэж эхэлжээ. Тухайлбал, өчигдөр (2021.03.19) Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Францын ерөнхий сайд Жан Кастекс нар эхний тунгаа тариулсан байна. Борис Жонсоны хувьд жил орчмын өмнө Covid-19 аваад эдгэрч байсан билээ.

Тэрбээр “Надад юу ч мэдрэгдсэнгүй. Маш хурдан байлаа. Ээлж нь ирэхээр бүгд вакцинжуулалтдаа хамрагдаарай. Энэ бол та болон таны гэр бүл, бусад бүх хүнд хэрэгтэй зүйл юм” хэмээн ярьжээ. Түүнчлэн Германы канцлер Ангела Меркель, Италийн Ерөнхий сайд Марио Драги нар мөн “AstraZeneca” вакциныг тариулахаа мэдэгдсэн байна.

“AstraZeneca” бол төгс вакцин хэмээн мэдэгдсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мөн цар тахлын гурав дахь давалгаа Европт дэгдэхэд ойрхон байгааг анхааруулаад, вакцинжуулалтынхаа үйл явцыг хурдасгах хэрэгтэйг мэдэгджээ.

Эх сурвалж: EURONEWS

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Онгоцны түлшийг зөвхөн ОХУ-аас авах төслийг АН-ын бүлэг дэмжсэнгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсад...

Б.Найдалаа: Иргэдээс бидэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай болон Төгрөг нууртай холбоотой, ноцтой баримт ирсэн

ХҮН намаас УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой сүүлийн үед яригдаад...

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...