Халдварын тархалт их байгаа энэ үед фитнесст түр явахгүй байхыг зөвлөлөө

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.  Мэдээлэлд дурдсанаар сүүлийн 24 цагийн байдлаар нийт 19341 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 103 хүнээс халдвар илэрчээ. Үүнээс нэг тохиолдол нь тусгай үүргийн онгоцоор зөөвөрлөгдөн ирсэн ба ингэснээр Монгол Улсад батлагдсан Covid-19-ийн нийт тохиолдол 3134 болоод байна. Харин Улаанбаатар хотод халдварын тоо 2789 болжээ.  ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаагийн хэлснээр сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод илрэх халдварын тоо огцом өсч, олон хүнийг хамарсан халдварын голомтууд бүртгэгдэж байна. Эрүүл мэндийн ажилчдын дунд бүртгэх халдвар ч мөн өсч байна. Тиймээс иргэд нийгмийн харилцаагаа аль болох багасгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ажил төрөлдөө олноор цугларахгүйгээр цахимаар хийх, олон хүнтэй газраар явахгүй байх, фитнесст явдаг бол халдварын тархалт их байгаа энэ үе түр хугацаанд явахгүй байх шаардлагатай гэв. Мөн Албан байгууллагуудын хувьд дотоод зохион байгуулалтыг хийж, нэг өдөр цугларах хүмүүсийнхээ тоог багасгах, ээлжилж ажиллахыг зөвлөлөө.

Шинээр халдвар авсан хүмүүсээс 92 нь ойрын хавьтал, 11 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Халдварын эх уурхай нь тодорхойгүй хүмүүс Баянзүрх дүүргийн 6,14,25,26, Сонгинохайрхан дүүргийн 5, Чингэлтэй дүүргийн 6, Сүхбаатар дүүргийн 1, 10, 15-р хороонд амьдардаг байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх санамж байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани...

Нийслэл 2026 оны төсвөө тодотгон баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж,...

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...