Жижиг, дунд үйлдвэрлэлийн Дэд хорооны ажлын хэсэг хуралдлаа

Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралд ажлын хэсгийн ахлагч, Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ажлын хэсгийн гишүүн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Гандулам, тус хэлтсийн ахлах референт А.Наранцэцэг болон албаны бусад хүмүүс оролцов.

​Хурлын эхэнд ЖДҮГ-ын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа Жижиг, дунд үйлдвэрийн газрын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадваржуулах, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, жижиг, дунд үйлдвэрийн зах зээлийг өргөтгөх, борлуулалтад дэмжлэг үзүүлэх, ковидын нөхцөл байдлын улмаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын санал зэрэг асуудлаар мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн тус газраас дэлхийн 23 орны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санхүүгийн бүтэц, туршлагын талаар судалгаа хийснээ ажлын хэсэгт танилцууллаа.

​Танилцуулгын дараа дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ бодлогын чиглэлийн асуудлыг Жижиг, дунд үйлдвэрийн газар дээр зангидаж, нэгдсэн чиглэл өгөх, тухайн орон нутгийн хөгжилтэй уялдуулсан бодлого хэрэгжүүлэх, цаашид хийхээр төлөвлөсөн ажилдаа анхаарч ажиллах зэрэг санал хэлснээр дэд хорооны ажлын хэсгийн хурал өндөрлөсөн юм.

   

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа эхлүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан...

Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ

Технологийн шийдэл, иргэд олон нийтийн оролцоотойгоор дэлхий улс орнуудын...

Сурагчдын ЭЕШ түүхийн хичээлээр лхагва гарагт эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 18-нд түүхийн хичээлээр эхэлнэ....

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын...