Ой хээрийн түймэр 3.2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 142 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 245,3 мянга га  талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 3,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас 3, 4 дүгээр сард агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар олон жилийн дунджаас 1-1,5 градусаар илүү дулаан, олон жилийн дунджаас бага хур тунадастай, нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх мэдээллийг ирүүлсэн.

Тиймээс Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга  С.Амарсайхан “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний талаар” албан даалгаврыг гаргалаа.

Албан даалгаварт ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллахыг БОАЖЯ, БХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...