Сү.Батболдын Засгийн газрын нэмсэн татварыг Рио Тинто хүлээн зөвшөөрөн төлж эхэллээ

“Оюу толгой” компани өнгөрсөн пүрэв гаригт Монгол Улсын төрийн санд 230 тэрбум төгрөгийг шилжүүлсэн таатай мэдээг Засгийн газрын эх сурвалжуудаас зарласан. Энэ нь Татварын Ерөнхий газраас “Оюу толгой”-д тавьсан татварын акттай холбоотой төлбөр бөгөөд энэ долоо хоногт нэмж 420 тэрбум төгрөгийн төлбөр Төрийн санд шилжүүлэхээр болсон байна.

Лондонгийн арбитрын шүүх хүртэл сунжирсан уг татварын маргаантай холбоотой асуудлаар У.Хүрэлсүх болон Л.Оюун-Эрдэнэ нарын засгийн газрууд жил дамнуулан хэлэлцээрийн ширээний ард суусан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хувьд шаардлагатай тохиолдолд Дубайн гэрээг цуцлах саналтай гэсэн байр сууриа айлын талд тавьсанаа мэдэгдэж байсан. Ийнхүү урт хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд Оюу толгой татвараа төлж эхэллээ.

Энэ үлэмж хэмжээний татварыг Монголын тал нэмж авах асуудал 2011 онд Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар Оюу толгойн гэрээнд оруулсан өөрчлөлтөөс үүдэлтэй юм. Тодруулбал, Сү.Батболдын Засгийн газрын үед Нидерланд Люксенбург зэрэг орнуудтай байгуулсан давхар татвараас чөлөөлөх хэлэлцээрийг УИХ-д өргөн барин цуцлуулж, Монголын талын 34%-д ноогдох зээлийн хүүн 9.9%-г 6.5% болгон бууруулж чадсан.

Ингэж Сү.Батболдын Засгийн газар Монголын талын төлөх зээлийн хүүг бууруулж, Оюу толгойн Монгол Улсад төлөх татварыг нэмэгдүүлсэн нь өнөөдрийг хүртэл Оюу толгойн гэрээг сайжруулахаар хэлэлцээрийн ширээнд суусан тохиолдлуудаас хамгийн амжилттай болсон хэлэлцээр гэж эдийн засагчид үнэлдэг.

Тухайн үед буюу 2009 онд РиоТинто гэрээний Татвар тогтворжуулах заалтаа бариад төлөхгүй гэж марган, Лондонгийн Арбитрт маргаан үүсгэтлээ заргалдсан. Энэ маргаан олон жил ч үргэлжилсэн.2011 онд Сү.Батболдын Засгийн газар үүссэн байсан татварын цоорхойг хаах санал гарган шийдүүлсэн нь өдгөө Оюу толгой манай талаас тавьсан актын дагуу буюу манай улсын шаардлагыг биелүүлэх эрх үүсч, Монгол Улс нэмж 1 тэрбум гаруй долларын татварын ихэнх хэсгийг авч чадахаар боллоо.

Энэ талаар саяхан Сү.Батболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай улсын татварын байгууллагын тавьсан татварын акттай холбоотой маргааныг “Рио Тинто” Лондонгийн Арбитрын шүүхэд үүсгээд явж байгаа. Миний тэргүүж байсан Засгийн газар олон жилийн өмнө үүссэн байсан татварын цоорхойг хаах санал гаргаж шийдүүлсэний үр дүнд Монгол Улс үлэмж хэмжээний татвар нэмж авах, хүүгийн зардлаа бууруулах эрх нь үүссэн байгаа. Цаашид ч уг гэрээг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн байсан.

Одоо Монгол Улсын Засгийн газрын гаргаж тавиад буй маргаанд Рио Тинто ялагдвал, 2011 оны нэмэлт өөрчлөлтөөр Монголд үлэмж хэмжээний татвар төлөх ёстой болно. Цаашид ч хэдэн зуун сая долларын орлого Монголд ирэх боломж улам нээгдэнэ. Ийнхүү Сү.Батболдын Засгийн газраас эхлээд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын ЗГ-уудын гавьяа гэж хэлж болох юм.

Эцэст нь хэлэхэд, Сү.Батболд Оюу Толгойд давуу байдал үүсгэсэн гэх улс төрийн зорилго бүхий гүтгэлгүүд ийнхүү үнэнд гүйцэгдэж, харин ч Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газар Оюу толгойн гэрээнд Монгол Улсад ашигтай өөрчлөлт оруулсан нь хэнд ч ойлгомжтой боллоо.

Б.НАРАН

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...