“АстраЗенека” вакцин 150 мянган тун ирлээ

Улаанбаатарын цагаар 06:29 минутад “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд МИАТ компанийн Мумбай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц өчигдөр газардлаа. Онгоцоор БНЭУ-ын Сэрүүм компанид үйлдвэрлэсэн Английн Оксфордын “АстраЗенека” вакцины 150 мянган тунг авчирсан юм. Вакциныг нисэх буудлын карго терминальд холбогдох журмын дагуу буулгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн байрлууллаа.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Сингх вакцины дээжийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд хүлээлгэн өгсний дараа ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах руу зөөвөрлөв. Монгол Улсын Засгийн газар эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид болон өндөр настай, суурь өвчтэй иргэдээ вакцинд хамруулах юм. Маргааш буюу 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцлахтай зэрэгцэн вакцинжуулалт эхэлнэ.

“АстраЗенека” компанийн вакциныг ДЭМБ 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бүртгэж авснаа албан ёсоор зарласан. Мөн Европын эмийн агентлаг (EMA)-аас “АстраЗенека” компанийн вакциныг түргэвчилсэн горимоор хэрэглээнд гаргах зөвлөмжийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгосныг мөн өдөр Европын комисс албажуулсан байна. “АстраЗенека” нь эхний тунгийн хэмжээнээс хамааран 90 эсхүл 62 хувийн үр дүнтэй бөгөөд дунджаар 70 хувийн дархлаа тогтоож байгаа нь туршилтаар нотлогдсон. Өнөөдрийн байдлаар 42 орон энэ вакциныг хэрэглэж эхлээд байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөвсгөл нуураа хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хөвсгөл нуурыг цэвэрлэсэн,...

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр автобус үнэгүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...