Прокурор Ц.Насанбат Ерөнхийлөгчийн даалгавраар хөдөлсөн үү?   

Ерөнхийлөгчийн сонгуульд хэн хамгийн их сандарч байна вэ? Нью-Йоркийн шүүхийн хэрэг гэж Ерөнхийлөгч Х.Баттулгын төмөр замын хэрэгт  оролцогч Ж.Майзориг хуульч элдэв гүтгэлэг бүхий мэдээлэл боож өгсөн нь илчлэгдсэн. Энэ нь зохион байгуулалттайгаар МАН-аас сонгуульд нэр дэвших магадлал бүхий хүнд зориулж гадны шүүхэд гомдол гаргаж өндөр үнэ төлж хуулийн фирм ажиллуулсан.

Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнөх цаг хугацаанд яг тохируулж гадны шүүхэд гомдол үүсгэдэг, улмаар Монголын хууль хяналтын байгууллагад шалгана гэх мэдээллийг өгдөг улс төрийн зорилготой хар технологи хэрэгжиж байна. Нэгэнт худлаа гүтгэлэг учраас Нью-Йоркийн шүүх “хэлэлцэхгүй” гээд буцааж байхад Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат хэний үүрэг даалгавраар яаран сандран ярилцлага өгч эхлэнэ вэ? Ц.Насанбат прокурор нь улс төрийн зорилго бүхий хэргүүдэд дандаа оролцдог нь ямар учиртай вэ?

Ц.Насанбат прокурор нь М.Энхсайхан, С.Баярцогт нарын хэргийг удирдсан хүн. Мөн -Эрэл”-ийн Ж.Эрдэнэбатын хэрэгт бас оролцсон байдаг. Сарын өмнөхөн Ц.Насанбат “Сү.Батболдод хэрэг үүсгэж шалгагдаагүй” гэж мэдээлж байсан. Нью-Йоркийн шүүхийн хэрэг хэлэлцэгдэхгүй, Монголоос хуульч Ж.Майзориг боож өгсөн нь илчлэгдээд эхлэнгүүь хэний үүрэг даалгавраар яаран сандран “Сү.Батболдыг шалгаж байгаа” гэх мэдээллийг өгөх болов. Иргэний хэргээр үүссэн маргаанд Нийслэлийн прокурор яагаад оролцох болов. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨБЗГ, “Эрдэнэс Оюу толгой” Засгийн газраас буюу хохирсон гэх байгууллагууд нь огт мэдээгүй байхад өмнөөс нь Иргэний хэргийн шүүхэд Ц.Насанбат прокурор өгчихсөн байгаа. Түүнчлэн Нью-Йоркийн шүүхэд хандахдаа “Кинг энд Спалдинг” өндөр үнэтэй хуулийн фирм хөлсөлсөн үнэ өртөг хаанаас гарсан бэ? Гэх мэт олон асуултууд байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос”-т оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар...

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...